Монгол орны нийт нутгаар хуурайшилтын төвшин нэмэгдэж байна

2026 оны 4 дүгээр сарын 3-ны байдлаар Монгол орны нийт нутгаар агаарын температур нэмэгдэж, хуурайшилтын төвшин өсч байгааг Цаг уурын байгууллага мэдээллээ.
Хаврын улирлын хуурайшилтын үе 6 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговь аймгийн нутгаар хуурайшилт нэн их хэмжээнд байна.
Баян-Өлгий, Дорноговийн хойд, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгийн өмнөд, Завхан, Говь-Алтай, Дорнодын баруун, Архангайн зүүн хэсэг, Ховд, Төв, Хэнтийн нутгийн зарим газар, мөн Өвөрхангай, Булган, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар хуурайшилт их байна.
Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим газруудад, мөн Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгийн нутгийн хойд хэсгээр хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
