Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын сайд нар бүрдэв

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын сайд нар албан ёсоор бүрдлээ. Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдсон бөгөөд түүний багт Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаяр, шадар сайдаар Т.Доржханд болон Н.Номтойбаяр нар ажиллана. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Б.Энхбаяр томилогдсон байна.
Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Амарсайхан, Сангийн сайдаар Г.Тэмүүлэн ажиллах юм. Эрчим хүчний сайдаар Б.Найдалаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Дамдинням, Барилга, хот байгуулалтын сайдаар Э.Бат-Амгалан, ХХААХҮ-ийн сайдаар Ц.Идэрбат томилогджээ.
Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайдаар Э.Батшугар, Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аубакир, Соёлын сайдаар Ж.Алдаржавхлан ажиллах юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнэ, цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Л.Мөнхбаатар томилогдсон байна.
