Өмнөговь, Говь-Алтай, Дорноговьд хуурайшилт ихэсчээ

2026-04-02 08:301min
20260402-083023-file.jpeg
2026 оны хаврын хуурайшилт Өмнөговь, Говь-Алтай, Дорноговийн зарим хэсэгт нэн их байна. Галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулж байна.

2026 оны 3 дугаар сарын 31-ний өглөөний байдлаар Монгол орны нийт нутгаар агаарын температур нэмэгдэж, хуурайшилтын төвшин өссөн байна.

Өмнөговийн баруун хэсэг, Говь-Алтай, Дорноговийн өмнөд хэсэгт хуурайшилт нэн их байна.

Ховд, Өвөрхангай, Булган, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Баянхонгор, Сэлэнгийн өмнөд, Архангай, Хөвсгөлийн зүүн, Дорноговийн хойд хэсэг, Төв аймаг болон Дорнодын баруун ба өмнөд хэсэгт их хуурайшилт ажиглагдаж байна.

Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын зарим нутгаар хуурайшилтын төвшин дунд зэрэг байна.

Хаврын хуурайшилт зургаадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх тул ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул иргэд, малчид ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна.