Санал тоолох машины шинэчлэлд шаардагдах хугацааг УИХ-ын гишүүн онцлов
2026-04-01 17:001min

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар санал тоолох машины шинэчлэлд шаардлагатай хугацаа, одоогийн төхөөрөмжийн ашиглалтын асуудлыг хэлж, СЕХ-ны ирэх жилийн сонгуулийг зохион байгуулах итгэлгүй байгааг илэрхийллээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар өнгөрсөн онд төсөв хэлэлцэж байх үед санал тоолох машиныг шинэчлэх зорилгоор төсвийн тодорхой хувийг зарцуулах санал гаргасан ч дэмжлэг авч чадаагүйг хэлэв.
Тэрбээр одоогийн санал тоолох машинуудыг ашиглах боломжгүй бөгөөд шинэ төхөөрөмжийг захиалахдаа хамгийн багадаа 11 сарын хугацаа шаардагдаж, энэ хугацаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шинэчлэхэд хүрэлцэхгүйг онцлов.
Мөн СЕХ-ны санал тоолох төхөөрөмжөөр ирэх жилийн сонгуулийг зохион байгуулах итгэлгүй байгаагаа илэрхийлж, үнэн байдлыг нуун дарагдуулалгүй хэлэхийг сануулсан юм.
