Маргаашаас эхлэн гурван өдөр цас орж, шуурга шуурна

2026-04-01 10:301min
20260401-103023-file.jpeg
4-р сарын 2-ноос эхлэн гурван өдөр салхи шуурга ихтэй, олон нутгаар цас орж, эрс хүйтрэх тул иргэд, малчид, тээвэрчид анхааралтай байхыг сэрэмжлүүлж байна.

2024 оны 4-р сарын 2-ны Пүрэв гарагаас эхлэн гурван өдөр үргэлжлэн салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна. Энэ хугацаанд олон аймаг, сумдын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурах юм.

Цас орсны дараах Баасан болон Бямба гаригийн шөнүүдэд эрс хүйтрэх төлөвтэй байгаа тул иргэд, малчид, тээвэрчид онцгой анхааралтай байх шаардлагатай байна. Тухайн өдрүүдэд орон нутгийн замд гарахгүй байхыг зөвлөж байна.