Баруун-Урт хотод ноолуурын дуудлага худалдаа болж, 1 кг ноолуур 198 мянган төгрөгөөр борлогдов
2026-03-31 11:301min

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулагдсан "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид оролцож, 1 кг ноолуурыг 198 мянган төгрөгөөр борлуулжээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод “Монгол ноолуур-2026” дуудлага худалдаа, хөдөө аж ахуйн үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид болон үндэсний 10 гаруй ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон байна. Дуудлага худалдаагаар нэг килограмм ноолуурыг 198 мянган төгрөгийн ханшаар худалдан борлуулжээ.
