Дорнод аймагт маргааш шороон шуурга шуурна

2026-03-31 07:301min
20260331-073019-file.jpeg
Дорнод аймгийн нийт нутгаар маргааш салхи секундэд 8-18 метр хүрч ширүүсэх тул шороон шуурга шуурахыг Ус, цаг уурын төв анхаарууллаа. Түймрийн эрсдэл зарим сумдад өндөр байна.

Дорнод аймгийн нийт нутгаар маргааш буюу гуравдугаар сарын 31-нд салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-18 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон шуурга шуурахыг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

Тус аймагт олон жилийн дунджаар дөрөвдүгээр сард агаарын температур 0-оос +5 градусын хооронд байдаг ч энэ жил дундаж температур харьцангуй дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нь олон жилийн дунджаар 6-10 мм орчим байх юм.

Мөн гуравдугаар сарын арав хоногийн дунд болон сүүл үеэр цаг агаар муудаж, салхи шуургатай байх төлөв ажиглагдаж байна.

Одоогийн байдлаар аймгийн төв Чойбалсан, Матад суманд түймрийн эрсдэл аюултай түвшинд хүрсэн бол Халхгол, Цагаан-Овоо, Гурванзагал суманд бага зэрэг, бусад нутгаар дунд зэрэг түймрийн эрсдэлтэй байна.