Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо

2026-03-27 09:301min
20260327-093025-file.jpeg
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль улсын комиссоор хүлээн авагдлаа. Барилга угсралтын ажлыг "Цамхаг констракшн" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар техникийн хяналтыг хэрэгжүүлэв.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль улсын комиссоор хүлээн авагдлаа. Сургуулийн барилга нь нийт 5869 м.кв талбай бүхий гурван блокоос бүрдэж, тус бүрийн хэмжээ нь 39.9м×16.0м, 22.5м×15.8м, 33.9м×16.0м байна. Барилгад 16 хичээлийн танхим, номын сан, багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад шаардлагатай өрөөнүүд багтжээ. Мөн спорт заал нь хоёр барилгатай бөгөөд хэмжээ нь тус тус 30.0м×18.0м, 18.0м×12.0м байна.

Гадна тохижилтын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажил бүрэн хийгдсэн байна. Барилга угсралтын ажлыг “Цамхаг констракшн” ХХК гүйцэтгэж, захиалагчийн техникийн хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хариуцан хэрэгжүүлжээ.