Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт малаа хариулж явсан иргэн цогцос олж, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Аймгийн цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд үргэлжлэн орсон борооны улмаас цогцос ил гарсан байсан бөгөөд үзлэг шалгалтаар 30-40 орчим насны эрэгтэй хүний цогцос болохыг тогтоосон байна.
Хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба анхан шатны дүгнэлтээр дээрх иргэн гадны нөлөөтэй нас барсан гэжээ.