Киришима Б.Лхагвасүрэн тэргүүтэй гурван бөх тэмцээний тэргүүлэгчид боллоо

Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээний ес дэх өдөр өндөрлөлөө. Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүний дөрөвдүгээрт бичигдэж буй Дайешог ялснаар тавин хувийн амжилтаа үзүүлсэн эхний гурван бөхийн нэг болов. Нэгдүгээр сарын тэмцээнд 11 ялалт авсан Киришимагийн зорилго нь энэ тэмцээнд 10 ба түүнээс дээш даваа авах юм.
Ингэснээр секивакэ цолтой бөх гурван тэмцээнд нийлээд 33-аас дээш давбал озеки цолтой болох боломжтой болно. Хэдийгээр сүүлийн хоёр тэмцээнд дараалан 11 ялалт авсан ч санякү буюу цолтой бөхөөс хойш гурван тэмцээнд 33-аас дээш давсан байх шаардлагатай. Киришима өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд маэгаширагийн зүүний хоёроос барилдсан юм.
Мөн маэгаширагийн зүүний 10-т бичигдэж буй Гонояама, барууны 5-д жагсаж буй Котошохо нар найм давсан байна. Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн маэгаширагийн барууны дөрөвдүгээрт бичигдэж буй Таканошог давснаар хоёр унаатай болж тэмцээний тэргүүлэгчдийн нэгээр үлдлээ.
Ёкозүна цол горилж байсан озеки Аонишики сүүлийн гурван өдөр дараалан унаж, цол ахих боломжоо хойшлууллаа. Тэрбээр энэ тэмцээнд 50 хувийн амжилт үзүүлэх зорилготой болсон юм.
Украины бөх өнөөдөр Такаясүг ялснаар 4:5 амжилттай боллоо.
Мөн тэмцээнд оролцож буй Монгол бөхчүүдийн амжилт:
Ёкозүна: Хоошёорюү С.Бямбасүрэн – 7:2
Секивакэ: Киришима Б.Лхагвасүрэн – 8:1
Б-6: Онокацү Б.Чойжилсүрэн – 1:6-2
З-7: Ошома П.Дэлгэрбаяр – 4:5
Б-9: Тамаваши Б.Мөнх-Оргил – 2:7
З-14: Чиёошёома Г.Мөнхсайхан – 5:4
З-16: Асахакүрюү Р.Жамъяантогтох – 6:3
Жюүрёо ангилалд:
Б-7: Кёкүкайюү Ш.Далайбаатар – 6:3
З-9: Тамашёохо Э.Энхманлай – 2:7
З-10: Дэванорюү Т.Тэмүүлэн – 7:2
Б-11: Тошинофүжи Ө.Дэмиджамц – 6:3
