Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас зэрлэг амьтдын нүүдлийг хязгаарласан хашааг буулгав

2026-03-13 07:301min
20260313-073019-file.jpeg
Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдлийг хязгаарлаж байсан 273 метр урт хашааг буулгаж, зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг мөрдүүлэх ажлыг үргэлжлүүлж байна.

Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас мэдээлснээр, зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ. Энэ нь зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг мөрдүүлэх ажлын нэг хэсэг юм.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 2025 оны арваннэгдүгээр сард зэрлэг амьтдын амьдрах орчин, нүүдлийн замд саад учруулахгүй байх зорилгоор “зэрлэг амьтанд ээлтэй хашаанд тавигдах стандарт”-ыг мөрдүүлэх албан даалгаврыг гаргасан байна.

Уг албан даалгаврын дагуу тусгай хамгаалалттай газар нутагт стандартын бус хашаа, хайс барьсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж, зөрчлийг үе шаттайгаар арилгах, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.