Ээлжийн амралтын дараа хэдийд ажилдаа орвол тохиромжтой вэ?

Сэтгэлзүйчид ээлжийн амралтын дараа хэдийд ажилдаа орох нь хамгийн тохиромжтой вэ гэдгийг тогтоожээ.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр хүмүүсийн ажлын өдрийн эхлэл долоо хоногийн дунд үетэй давхцаж байвал стресст орох нь харьцангуй бага байдаг гэжээ. Тиймээс долоо хоногийн дунд үеэс ажилдаа орохыг зөвлөж байна.
“Ажилдаа орохоос өмнө 2-3 хоногийг гэртээ өнгөрүүлбэл тохиромжтой. Тэгвэл дасал болсон нөхцөлдөө амархан орох боломжтой” гэжээ.
Үүнээс гадна ажлын эхний өдөр хэтэрхий хүнд даалгавар гүйцэтгэх хэрэггүй, хамт олонтойгоо сэтгэгдлээ хуваалцаж, дасан зохицох нь чухал юм байна.