Монголын циркчид Испанид Мөнгөн цом хүртэв

2026-03-03 15:301min
20260303-153024-file.jpeg
Монголын циркийн “Зола Брос” хамтлаг Испанийн Жирона хотод болсон олон улсын наадамд амжилттай оролцож, Мөнгөн цом хүртжээ. Тус хамтлаг өмнө нь Алтан, Хүрэл цом хүртэж байсан юм.

Монголын циркийн уран бүтээлчид Испанийн Жирона хотод зохион байгуулагдсан олон улсын циркчдийн наадмаас Мөнгөн цом хүртжээ. Тодруулбал, “Зола Брос” циркийн “Тэнгри” хамтлаг тус наадамд амжилттай оролцож, Мөнгөн цомын эзэд болсон байна.

Тус хамтлаг өмнө нь 2012 онд Алтан цом, 2022 онд Хүрэл цом хүртэж байсан бөгөөд энэ удаа Мөнгөн цом хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Монголын циркийн уран бүтээлчид хамгийн сүүлд 2025 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын Төв талбайд “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” арга хэмжээнд оролцож, шилдэг үзүүлбэрүүдээ тоглосон юм. Энэхүү арга хэмжээ нь Дэлхийн циркчдийн өдөр болон Монгол Улсын Циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан бөгөөд дөрөвдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.

Тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, алт, мөнгө, хүрэл цомын эзэн монголын циркийн 12 хамтлагийн 230 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд долоо хоногийн турш 21 удаа тоглосон байна.

Монголын циркийн шилдэг уран бүтээлчдийн тоглолтыг нийт 27,900 хүн үзсэн бөгөөд үүнээс 13,100 нь хүүхэд, 16,800 нь насанд хүрэгчид байжээ.