2026 оны улаан тэргэл сар 2028 он хүртэл дахин үзэгдэхгүй

2026-03-03 13:301min
20260303-133020-file.jpeg
2026 оны гуравдугаар сарын 3-нд тохиох улаан тэргэл сар нь 2028 оны шинэ жилийн өмнөх орой хүртэл дэлхий дээр дахин харагдахгүй сүүлийн үзэгдэл юм. Монгол болон зүүн Азийн бүсэд хамгийн таатай нөхцөлд ажиглагдана.

2026 оны гуравдугаар сарын 3-нд тохиох “Blood Worm Moon” буюу “Улаан сар” нь 2028 оны шинэ жилийн өмнөх орой хүртэл дэлхий дээр хаана ч дахин харагдахгүй сүүлийн улаан тэргэл сар юм.

Энэ удаагийн улаан сар нь жилийн хамгийн өргөн хүрээнд ажиглагдах одон орны үзэгдлүүдийн нэг юм.

Улаан бүтэн сар нь дэлхийн бүрэн сүүдэр буюу “umbra” хэсэгт сар орсноор үүсдэг. “Umbra” нь дэлхийн сүүдрийн хамгийн харанхуй төв хэсэг бөгөөд нарны шууд гэрлийг бүрэн хаадаг.

Сар шууд нарны гэрэл авахгүй ч, нарны гэрэл дэлхийн агаар мандлаар дамжин сар руу тусдаг. Агаар мандалд тохиолддог “Rayleigh scattering” буюу Рэлейгийн гэрлийн сарнилт нь хөх гэрлийг ихэнхийг нь тарааж, үлдсэн улаан, улбар шар туяаг сар дээр тусган, сар улаанаар харагдахад хүргэдэг.

Улаан тэргэл сар зүүн Ази, Австралид 3-р сарын 3-ны орой бүрэн үеээр харагдах бөгөөд Монгол улс зүүн Азийн бүсэд оршдог тул энэ удаагийн улаан тэргэлийг хамгийн таатай нөхцөлд ажиглах боломжтой. Ялангуяа орой 19-20 цагийн хооронд ажиглах боломжтой.

Номхон далайн бүсэд шөнийн турш улаан тэргэлийг ажиглах боломжтой байна.

Хойд ба Төв Америк, мөн Өмнөд Америкийн баруун хэсэгт өглөө эрт улаан тэргэлийг харах боломжтой бол Төв Ази болон Өмнөд Америкийн зарим хэсэгт зөвхөн хэсэгчлэн харагдана.

Европ, Африк тивд энэ үзэгдэл огт харагдахгүй.