Эрдэнэс Тавантолгой 96 мянган тонн нүүрсийг амжилттай арилжлаа

2026-03-03 09:301min
20260303-093024-file.jpeg
2026 оны 3 дугаар сарын 2-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 96 мянган тонн нүүрсийг 7.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэх нөхцөлөөр арилжлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар нийт 96 мянган тонн нүүрсийг 7.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэх нөхцөлтэйгээр борлууллаа.

Үүнд:
– 64 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг 84.6 ам.долларын үнийн дүнтэйгээр арилжиж, нийт 5.4 сая ам.долларын хэлцэл хийгдсэн бөгөөд арилжаанд 8 оролцогч оролцож, үнэ 10.5 ам.доллараар буюу 14.2 хувиар өссөн.
– 32 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг 75.9 ам.долларын үнийн дүнтэйгээр арилжиж, нийт 2.4 сая ам.долларын хэлцэл хийгдсэн бөгөөд арилжаанд 6 оролцогч оролцож, үнэ 8.0 ам.доллараар буюу 11.8 хувиар өссөн.

2026 онд нийт 34 удаагийн арилжаагаар 181.7 сая ам.долларын үнийн дүн бүхий 2.2 сая тонн нүүрс борлуулсан байна.