Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын башё ирэх сарын 8-нд эхэлнэ

2026-02-26 18:011min
20260226-180109-file.jpeg
Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын башё ирэх сарын 8-нд Осака хотод эхлэхээр албан ёсоор зарлагдлаа. Монголын 24 бөх таван зиндаанд барилдах юм.

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын башё ирэх сарын 8-нд Осака хотод эхэлнэ. Банцүкэг албан ёсоор зарласнаар сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүлж байна. Хоёр башё дараалан түрүүлсэн Украины бөх Аонишики анх удаа озэки цолтнуудаа манлайлжээ.

Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд 99 дэх башёдоо барилдах бөгөөд ингэснээр “Оошима” дэвжээний бөх асан Кёкүтэнхотой зэрэгцсэн байна.

Банцүкэд нийт 592 бөхийн нэр бичигдсэн бөгөөд Монгол улсаас таван зиндаанд 24 бөх барилдах юм.