С.Шаарийбуу Дээд шүүхэд иргэний нэхэмжлэлийн шийдвэрийг давж заалдахаар ханджээ
2026-02-25 18:001min

Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу иргэний нэхэмжлэлийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүхэд дахин давж заалдахаар өргөдөл гаргасан бөгөөд өмгөөлөгч нь Засгийн газраас дэмжлэг шаардлагатайг онцолжээ.
Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу иргэний нэхэмжлэлтэй холбоотой Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дахин давж заалдахаар Дээд шүүхэд ханджээ. С.Шаарийбуугийн өмгөөлөгч Сангит Каур энэ удаагийн өргөдөл нь маш чухал, эцсийн шатны шийдвэр болохыг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр Монголын Засгийн газраас хууль эрх зүйн болон олон талт дэмжлэг үзүүлэх шаардлагатайг дурджээ.
