Сар шинийн баярын өдрүүдэд ослын тоо буурч, цасны улмаас хөдөлгөөнийг түр хязгаарлажээ
2026-02-22 10:001min

Сар шинийн баярын өдрүүдэд ослын үзүүлэлт буурсан ч Сүхбаатар аймагт цас орж, хөдөлгөөнийг түр хязгаарласан талаар Тээврийн цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Сар шинийн баярын өдрүүдэд гарсан ослын тоо өмнөх оныхоос буурсан байна. Гэсэн хэдий ч Сүхбаатар аймагт цас орж, шуурч байгаа учраас өнөөдөр өглөөний 09:30 цагаас эхлэн хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.
Ховд аймгийн Манхан сумын чиглэлд цас орж шуурсан байдал ажиглагдаж байна. Мөн Манхан сумаас Булган боомт болон Дарви сумын чиглэлд цас орж, шуурч байгаа мэдээлэл байна.
Тээврийн цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааралтай, сэрэмжтэй, хурдыг тохируулан болгоомжтой зорчихыг зөвлөж байна. Цас орж, зам даваа хаагдах эрсдэлтэй тул хол замд гарахдаа замын нөхцөл байдлыг сайтар судалж, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
