Дорноговь аймагт Гал морин жилийн эхний өдөр гурван хүү мэндэлжээ
2026-02-19 20:401min

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт Гал морин жилийн эхний өдөр гурван хүү эсэн мэнд мэндэлсэн талаар мэдээлж байна. Эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварын ачаар эх, нярай эрүүл энх байна.
Гал морин жилийн эхний өдөр буюу Шинийн нэгний өглөө Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт гурван хүү эсэн мэнд мэндэллээ.
Эх, нярайг эрүүл энх өлгийдөн авч, амьдралын анхны мөчид эрүүл энхийн ерөөлийг өргөсөн Эх барих, Эмэгтэйчүүдийн эмч, Эх баригч, Мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч, Хүүхдийн эмч, Нярайн сувилагч нарын мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, халуун сэтгэлд талархал илэрхийлж байна.
Шинэ мэндэлсэн хүүхдүүдийн өлзий буян дэлгэрч, эхчүүдийн сэтгэл амгалан, айл өрх бүр баярын инээд цалгихыг хүсье.
Хүндэтгэсэн: Дорноговь аймгийн Нэгдсэн Эмнэлэг
