“The MongolZ” баг PGL Cluj-Napoca 2026 тэмцээний шөвгийн наймд “FURIA” багтай тоглоно

2026-02-19 18:101min
20260219-181052-file.jpeg
"The MongolZ" баг PGL Cluj-Napoca 2026 тэмцээний шөвгийн наймд Бразилын "FURIA" багтай тоглохоор боллоо. Тоглолт энэ сарын 21-нд болно.

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын өндөр чансаатай багууд оролцсон PGL Cluj-Napoca 2026 тэмцээний шөвгийн найман багийн нэрс тодорлоо.

Монголын “The MongolZ” баг хоёр хоногийн өмнө Украины “Natus Vincere” багийг буулган авснаар шөвгийн наймд шалгарсан.

Шөвгийн наймд “The MongolZ” баг Бразилын “FURIA” багтай учраа таарсан бөгөөд тоглолт энэ сарын 21-ний 01:00 цагт Во3 журмаар явагдах юм.

Хэрэв “The MongolZ” баг уг тоглолтод ялбал шөвгийн дөрөвт Францын Team Vitality болон Туркийн Aurora Gaming багийн аль нэгтэй энэ сарын 22-ны 02:00 цагт тоглоно.

Тэмцээний хүрээнд манай багийн шинэ тоглогч cobrazera буюу У.Анарбилэг сайн үзүүлэлттэй тоглож, шөвгийн наймд шалгарсан тоглолтын сүүлийн мөчид чухал буудалтуудыг амжилттай гүйцэтгэсэн.

“The MongolZ” баг сүүлийн таван удаагийн учраандаа Бразилын “FURIA” багийг хожиж чадаагүй бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн сард зохион байгуулагдсан Intel Extreme Masters Kraków-2026 тэмцээний хэсгийн шатанд хожигдсон байна.