Голомт банк 2025 оны ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ

2026-02-17 11:041min
20260217-110359-file.jpeg
Голомт банк 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 80 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар төлөвлөж байна. Ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сард тараахаар бэлтгэж байна.

“Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа. Ногдол ашиг нэгж хувьцаанд 80 төгрөгөөр тооцогдож, нийт дүн нь 64.7 тэрбум төгрөг байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөрт тохируулан тогтоох бөгөөд ногдол ашгийг Монголбанкны зөвшөөрөл, Санхүүгийн зохицуулах хорооны журмын дагуу 2026 оны 4 дүгээр сард тараахаар төлөвлөжээ.

Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргахдаа банкны 2026 оны үйл ажиллагааны өргөжилт, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах бодлогыг харгалзан үзсэн байна. Энэхүү өргөжилт нь банкны өсөлтийн хурдыг хадгалах, зах зээл дэх өрсөлдөх чадварыг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байгаа гэж үзжээ.

Голомт банк хувьцаа эзэмшигчдэдээ итгэл үзүүлсэнд талархал илэрхийлж байна.