Нийслэлд “Хашаагаа нээе” санаачлагыг хэрэгжүүлэхийг уриаллаа
2026-02-15 12:061min

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр сар шинийн баярыг угтан хот даяар “Хашаагаа нээе” санаачилгыг хэрэгжүүлэхийг нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нарт уриаллаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай цахим хурал хийлээ. Тэрбээр сар шинийн баярыг угтан хот даяар “Хашаагаа нээе” санаачилгыг хэрэгжүүлэхийг уриалсан юм.
Уулзалтын үеэр А.Баяр дүүрэг бүрийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгж, төрийн байгууллага, айл өрхүүд хашаагаа нээж, иргэдийн зорчих урсгалыг саадгүй болгох замаар баярын өдрүүдэд үүсдэг замын түгжрэлийг бууруулахад идэвхтэй оролцохыг хүсэв.
Дүүргүүдийн ИТХ-ын дарга нар энэхүү санаачлагыг дэмжиж, байгууллага, иргэдэд чиглэсэн уриалга, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
