Тээврийн цагдаагийн албаас 3 хүүхдийн амь аварлаа
2026-02-09 17:301min

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид Нисэхийн эцэс орчимд гарсан цахилгааны галын улмаас асран хамгаалагчгүй байсан 3 хүүхдийн амь насыг аварчээ.
Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч У.Мягмарнаран, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Баяржавхлан, цагдаагийн ахлагч Б.Санжаа, дэд ахлагч Э.Амарбаясгалан нар 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 22:50 цагт Нисэхийн эцэс орчимд эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхдаа Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Буянт-Ухаа 23-876б тоотод гарсан галыг илрүүлжээ. Гал цахилгааны шалтгаантай байсан бөгөөд галын улмаас асран хамгаалагчгүй байсан бага насны гурван хүүхэд аюулгүй байдлыг хангуулан аварсан байна. Энэхүү үйл ажиллагаа нь “Цахим-архи худалдаа” болон “Сар шинэ-2026” нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд зохион байгуулагдсан юм.
