Улсын төсвийн 500 сая төргөгийн хөрөнгө оруулалтаар “Увс – АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэсэн “Дэглий цагаан” нисэх онгоцны буудлын явгалах замын өргөтгөлийг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Явгалах замын өргөтгөл хийгдсэнээр уг нисэх буудлын хүчин чадал нэмэгдэж, дунд оврын агаарын хөлөг, тийрэлттэй хөдөлгүүртэй агаарын хөлөг хүлээн авах бүрэн боломжтой болж байна.