Монгол туургатны хүүхдийн их наадам нь урлагийн их наадам бөгөөд тус наадамд хүүхдийн фитнессийн төрлийг багтаасан. Хүүхдийн фитнессийн төрөл гэдэг нь бүжиг, гимнастик, акробик, драмчилсан тоглолт зэрэг ордог бөгөөд нэг минут 30-н секундын дотор үзүүлбэрээ үзүүлдэг спорт юм.
Тус тэмцээн нь 7 хүртлэх нас, 8-9, 10-11, 12-13, 14-15 охид хөвгүүдийн төрлөөр таван насны ангилалд явагдана. Нэгдүгээр үе нь Хүүхдийн хурд хүч, уян хатан байдал, жүжиглэх чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар гэсэн таван ур чадвар дээр нэмээд элементийн гүйцэтгэл, өлмий өвдөгөө жийж байгаа байдал, өөрийгөө зрителд илэрхийлж байгаа байдал,өмссөн хувцас, үс засалт, нүүр будалт” зэрэг арван төрлийг шүүдэг бүжгийн төрөл бөгөөд хоёрдугаар үедээ тухайн насандаа хүүхдийн бие бялдарын түвшин, булчингийн түвшин хэр байна вэ гэдгийг пооз бариулан шалгадаг аж.
Монгол туургатны хүүхдийн их наадмыг зохион байгуулж буй комисс, Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа ба одоогоор 40 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Сүхбаатарын талбайд 8-р сарын 03-нд буюу энэ амралтын өдөр 13:00-16:00 цагийн хооронд болно.