2019-07-31 14:591min03

Манай 24 бяцхан тамирчид 48 медаль хүртжээ

OHDA

Оюуны хөгжлийг дэмжих академийн оюунлаг бяцхан 24 тамирчин энэ сарын 28-ны өдөр Япон улсын Киото хотноо болсон “World Anzan Competition-2019” олон улсын цээж тооцолон бодох сампингийн тэмцээнд амжилттай оролцсон юм.

Тус тэмцээнээс манай тамирчид 4 алт, 22 мөнгө, 22 хүрэл цомыг эх орондоо авчирч дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргасан бөгөөд тамирчид маань өнөөдөр орой нутагтаа ирэх нь ээ.