-Єтгөн хатахад хүрэн манжин сайн байдаг гэх юм. Хэрхэн хэрэглэдэг юм бол?
-Єтгєн хаталтын үед хүрэн манжингийн шүүс тустай. Хvрэн манжинг түүхийгээр нь нимгэн хэрчээд хатаана. Түүнийгээ єглєєд 250 грамм халуун усанд хийгээд хэсэг хугацаанд хандалсны эцэст єлєн дээрээ уух хэрэгтэй. Тогтмол хэрэглэснээр зєвхєн єтгєн хатахаас сэргийлээд зогсохгүй ходоод гэдэсний шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэл зэргээс сэргийлж чадна.
/“Уедеппа” эрүүл хооллолтын клубийн зєвлєх Ж.Цэцэгмаа/
Хүрэн манжингийн хүний бие дэх ашиг тус
Улаан манжинг эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд түүний агууламжид:
- натри 86мг
- кальци 37мг
- магни 42мг
- хүхэр 7мг
- цайр
- манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг.
Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг байна.
Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй.
Улаан манжинд агуулагдах бетанин нь холестериныг зохицуулах замаар элэг өөхлөх явцыг сааруулж, элэгний хэвийн үйл ажиллагааг ханган, элэгний эсийг нөхөн төлжүүлдэг байна.
Өдөр бүр 150 г улаан манжин юм уу, түүний шүүсийг хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай аж. Гэхдээ цусан дахь сахарын хэмжээ өндөр байгаа үед сахарын өвчтэй хүн улаан манжин идэж болохгүй.
Улаан манжинг өнө эртнээс эмчилгээ сувиллын зориулалтаар хэрэглэж иржээ. Грекийн эрдэмтэн Афиней (МЭӨ III зуун) “Мэргэдийн яриллага” бүтээлдээ чанасан улаан манжин хүнд өвчтэй хүний биеийн тамир тэнхээг нэмэгдүүлэх үйлчилгээтэйг нотолсон байна.
Мөн цус багадах, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг бөөр гэдэсний эмгэгийн үед улаан манжинг хэрэглэх эмчилгээний аргыг өнөөдрийг хүртэл зарим улс оронд уламжлал болон орчин үеийн анагаах ухаанд хэрэглэж байна. Манжин нь лууван, алимтай харьцуулахад пектинийг их хэмжээгээр агуулах бөгөөд энэ нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй гэнэ.
Түүнчлэн бетаин хэмээх бодис нь элэг өөхлөх явцыг сааруулж, холестрины солилцоог зохицуулах замаар элэгний хэвийн үйл ажиллагааг хангах ач холбогдолтой юм байна.