Улаанбаатар хотод өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэрээ байгууллаа

2026-02-02 08:301min
20260202-083030-file.jpeg
Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ашиглах өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн хүрээнд нийслэлийн Бизнес, инновацын газар, “Нэйшнл энержи комплекс” ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн хүрээнд хамтран ажиллах гишүүнчлэлийн гэрээ байгууллаа.

Гэрээнд нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Төгөлдөр болон “Нэйшнл энержи комплекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Нямбаяр нар гарын үсэг зурсан байна.

Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Төгөлдөр хэлэхдээ, Улаанбаатар хот 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан инновацад суурилсан төслүүдийг дэмжиж хэрэгжүүлж байгааг онцолсон юм.

Тэрбээр, энэхүү төсөл нь иргэдийн эрүүл мэнд, идэвхтэй амьдралыг дэмжих, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, орчны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой амралт, соёл, спорт, үйлчилгээ хосолсон цогц байгууламж бүхий өвлийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад чиглэж байгааг тэмдэглэв.

Төслийг нийслэлийн Бизнес, инновацын газрын харьяа “Улаанбаатар инновацын төв”-д стартап компаниар гишүүнчлэлийн эрх олгож, бойжуулах замаар хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.