Цаг уурын мэдээ: Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутагт цас орж, салхи ширүүснэ

Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр цас орж байна.
Маргааш буюу 30-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орох төлөвтэй байна.
2026 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвт:
Хур тунадас:
– 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
– 31-нд Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр,
– 02 дугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна.
Салхи:
30-наас 02 дугаар сарын 01-ний хооронд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
– Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус,
– Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -17…-22 градус,
– Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +1…-4 градус,
– Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус,
– Бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.
