Н.Сэлэнгэ мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээнд хошой аварга болов

2026-01-26 13:011min
20260126-130100-file.jpeg
Олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ Швейцарын Саас Фээд хотод болсон мөсөнд авиралтын дэлхийн цомын хоёр дахь цуврал тэмцээнээс хошой аварга болж, эх орныхоо нэрийг сурталчиллаа.

Швейцарын Саас Фээд хотод болсон мөсөнд авиралтын дэлхийн цомын хоёр дахь цуврал тэмцээнээс манай олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ хошой аварга болжээ.

Тэрбээр Саас Фээдэд хоёр жил дараалан түрүүлсэн бөгөөд Олон улсын олимпын хорооны төлөөлөгчдөд зориулсан мөсөнд авиралтын үзүүлэх авиралтад оролцож, эх орныхоо нэрийг сурталчилсан байна.

Мөсөнд авиралтын хурдны төрөлд Ази болон Европоос эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин уригдан оролцсон бөгөөд тамирчид хоёр удаа авирч, цагтай уралдах форматтай, өмнөх дээд амжилтыг шинэчилсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгох нөхцөлтэй байв.

Азиас олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ, Ираны Мохсен Бехешти, Европоос Лихтенштейний Флориан Гартнер, Лорена Бек нар оролцсон бөгөөд Н.Сэлэнгэ үзүүлэх авиралтын хурдны төрлийн шигшээд 11.29 секундын амжилтаа давтжээ.

Тэрбээр өнгөрсөн амралтын өдрөөр Швейцарт түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Энэхүү үйл явдал нь олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, мөсөнд авиралтын төрлийг өвлийн олимпын наадамд багтаах үйлсэд хувь нэмэр оруулсан алхам болжээ.

Мөсөнд авиралтын дэлхийн цомын гурав болон дөрөв дэх цуврал тэмцээн АНУ, Канад улсад зохион байгуулагдах юм.