ОХУ-ын Сибирь, алс дорнод, хойд туйлын бүсээр 3 сая орчим га газар түймэрт автаад байна. Түймрийг зогсоохоор 2400 гал сөнөөгчид ажиллаж байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ. Энэ түймэр цаашид Аляскаар дамжин Канад, АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч болзошгүй байгаа юм.
Энэ онд ОХУ-ын 11 сая га газар нутаг ой хээрийн түймэрт автсан бөгөөд энэ нь дэлхийн дулаарлыг түргэсгэх, хойд туйлын мөсийг улам эрчимтэй хайлахад нэрмээс болж буйг эрдэмтэд хэлж байна.
Уг түймрийн утаа өчигдрөөс эхлэн Улаанбаатар хотод илт мэдэгдэж эхэлсэн. Өнөө өглөөний байдлаар агаарын чанарын индекс дунджаар 140 буюу бага зэргийн бохирдолтой байна.
4 comments
Аляскаар дамжин Канад , Америк хүрээд байхдаа яахав дээ . Берингийн хоолой битүүрчихсэн юм байх даа
түймрийн утаа гэж залруул
2400 гал сөнөөгч сибирийн тэр их ойн түймрийг яаж диилэхэв дээ. ОХУ-д ийм цөөхөн гал сөнөөгч байдаг юм байхдаа. Хачин юм. Ядахдаа хамгийн багадаа 24000 гал сөнөөгч ажиллахгүй дээ.
3 аар дайнд бэлдээд завгү байгаа бхаа тэд яараад яахавдэээ