Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсээс нэр бүхий компанид арга хэмжээ авчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах “Дорнын Илч” ХХК түүхий нүүрс түлж, агаар орчны бохирдол үүсгэж байсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад түүхий нүүрс түлэхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа.