“Даншиг наадам Хүрээ цам 2019” наадам хойшлогдлоо

Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан “Даншиг наадам Хүрээ цам 2019” шашин соёлын наадмын тов өөрчлөгджээ. Уламжлалт ёсоор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ ирэх наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр /2019.08.03-04-н/ зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс гаргасан ч хойшлогдож ирэх есдүгээр сарын 6, 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсныг тус хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд хэллээ.

Харин ямар шалтгаанаар ийнхүү хойшлогдсон тухай мэдээлэл өгөхөөс татгалзаж, Нийслэлийн Засаг даргын тамгын газар энэ жилийн наадамд оролцохоос татгалзсан тул наадмын асуудлыг нийслэлийн удирдлагууд мэднэ гэх тайлбар өглөө. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс энэ жилийн “Даншиг наадам Хүрээ цам 2019” наадмын үйл ажиллагаанд оролцохгүй болсныг хэлэв. Энэ жил нийслэлийн удирдлагууд бурхан шашны томоохон арга хэмжээ болох эл үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан нь баяр наадмаас илүү өөр төлөвлөгөөт ажилд илүү анхаарал хандуулах нь чухал гэж үзсэн бололтой.

Даншиг өргөх ёслолыг гаднын жуулчид илүү их сонирхож үздэг. Энэхүү наадмыг үзэхээр манай улсыг зорих жуулчдын тоо ихэсдэг билээ. Гэвч даншиг наадмыг хойшлогдохыг мэдээгүй олон жуулчид ирсэн байгаа талаар аялал жуулчлалын компаниуд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Энэ оны эхний улирлын мэдээллээр манай улсад 75 мянга гаруй жуулчин ирж, 76,3 сая ам.долларын орлого оруулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувиар буюу 8,5 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

5 thoughts on ““Даншиг наадам Хүрээ цам 2019” наадам хойшлогдлоо

  1. zaya 2019-07-31 16:44 at 16:44

    yo uhsen atsnii cin naadam be bolitsgoo.naadamlaj hanadaggui lalaruuduu

    Хариулах
    1. Р Мөнх эрдэнэ 2019-08-05 18:29 at 18:29

      Монголын төр шашины нэрт зүтгэлтэн
      Өндөр гэгээн зан базар гэгээнээ
      Сэнтийд нь залж сүсэгтэн олондоо залж шашин төрийн том наадам болгон сэргээх нь зүйд нийцэх буй бизээ 9 буюу 10 даваатай улсын цол олгох олон нийтийн шашин соёлийн наадам болгон өргөжүүлэх учир нигууртай олон бөх барилдуулж эрийн гурван наадам хийж наадан улсад цолын нь дуудуулах шашин төрийн томоохон наадам болгон өргөн дэлгэрүүлж соёрохож ажаамуу
      2019 8 Сарын 5

      Хариулах
  2. Нэргүй 2019-07-31 18:05 at 18:05

    зөв

    Хариулах
  3. Нэргүй 2019-08-01 10:31 at 10:31

    Энэ наадмыг Бат үүл санаачилж анх мөнгө сааж эхлэсэн бөгөөд ард тумний татвараар бүрдсэн төсвийн мөнгө дэмий үрж байгааг болимоор юмаа. Наадам үзэхээр ирж буй гадаадын жуулчин бараг байхгүй учир өвөлжилтын бэлтгэлд наад илүүдээ гараад бгаа мөнгөө зарцуулах хэрэгтэй шүү ХОТЫН ДАРГАА

    Хариулах
  4. Р Мөнх эрдэнэ 2019-08-05 18:54 at 18:54

    Төр шашин соёлын томоохон наадам болгон өргөн дэлгэр наадамлах учир нигууртай монгол шашины
    Худагт хувилгаадын тэргүүн зан базар гэгээндээ
    Хүндэтгэл үзүүлж бат оршил өргөх хүрээ цам даншиг наадамыг зохион байгуулж ард түмний засаглал доор орших шашин төрийн томоохон наадам болгож 8 давааг нэмж 9 буюу 10 даваатай брлгож шашин дотороо дуудуулах биш улс аймаг суманд дуудуулдаг улсын цол болгон дэлгэрүүлж улсын наадамтай цуг тэмдэгэлж 1024 бөх барилдуулж дэгш ойтой жилээ 2048 бөх барилдуулж бөхчүүдээ дэмжих учиртай олон цол олгох тусам чанар чансаатай том цолтой бөх олширох буй бизээ найрааг халж бөхийн чанарыг сайжируулж шинэ залуу бөхчүүдээ дэмжиж ажилах нь монгол улсын цэцэглэлт хөгжилд хамаарах учиртай бизээ улиг болсон уурын зуухаа халж цахилгаан халаалтын системд шилжиж нарны цахилгаан станц салхины цахилгаан халаалтын системд шилжиж дөрвөн замын замын уулзварт туслах зам гүүрээр холбож түгжирэлээс салах боломжтой олон жил толгойгоо гашилгаж байсан зүйлээ хэргэжүүлж утаа түгжирэл хоёроосоо салах цаг нь болсон бизээ тареншийнийхан гэсэн эмзэг бүлгийнхэнээ гэр орон байртай болгож төр улсаа хөгжүүлж нарны төхөөрөмжөөр хангасан шинэ орон сууцыг барьж ард түмэнээ бодох учиртай гэр хорооллыг орон сууцажуулж төр улсаа хөгжүүлэх учиртай бизээ

    Хариулах

zaya-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн