Завхан аймагт зэрлэг амьтдад зориулан өвс, хужир байршуулжээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг дэвсгэрт зэрлэг амьтдад зориулан өвс, хужир шүү тавьжээ. Шавартын эх, Их, Бага Бэрх гэсэн хоёр цэгт нийт 15 боодол өвс болон 800 кг хужир байршуулсан байна.
Энэхүү арга хэмжээ нь өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх, зэрлэг амьтдын амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой юм. Нэгдүгээр сарын байдлаар Эрдэнэхайрхан сум дунд эрсдэлтэй гэж үнэлэгдэж, нийт нутгаар 7 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Аймгийн Байгаль орчны газраас 2017 оноос эхлэн сумдын Засаг даргын тамгын газартай хамтран жил бүр зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг зохион байгуулж иржээ. Энэ нь амьтдын тоо толгойг нэмэгдүүлэх, ховор амьтдын тархац нутгийг хамгаалах зорилготой юм.
Мөн 2025-2026 оны өвөл, хаврын улиралд Алдархаан, Баянхайрхан, Сонгино зэрэг зургаан суманд нийт 775 боодол өвс, 52 уут хужир 18 цэгт байршуулсан байна.
Цаашид өвөлжилт, хаваржилт хүндрэх тохиолдолд зэрлэг амьтдад үзүүлэх биотехникийн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
