Битүүний ажлын өдрийг 2 дугаар сарын 28-нд шилжүүлнэ
2026-01-21 12:001min

Засгийн газар битүүний ажлын өдрийг 2 дугаар сарын 28-ны бямба гарагт шилжүүлэх шийдвэр гаргалаа гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэв.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар битүүний ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлснээр, 2 дугаар сарын 17-ны битүүний ажлын өдрийг 2 дугаар сарын 28-ны бямба гарагт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
