Бурханхалдун хайрханд иргэдийн хөдөлгөөнийг зохицуулж байгаль орчныг хамгаалж эхэлжээ

2026-01-16 18:011min
20260116-180132-file.jpeg
Бурханхалдун хайрханд иргэдийн хөдөлгөөн өвөл нэмэгдсэнтэй холбоотойгоор морь унасан болон автомашинтай иргэдийг тусгай газарт байрлуулах зохицуулалт хийж, байгаль хамгаалагчид хог цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Бурханхалдун хайрханд бараалхах иргэдийн хөдөлгөөн өвлийн улиралд эрс нэмэгдэж, нутгийн иргэд морь унаж, бусад нь автомашинаар очих тохиолдол ихэссэн байна. Энэ нь нэг дор олон хүн бөөгнөрөх нөхцөл үүсгэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул зохицуулалт хийжээ.

Морь унаж ирсэн иргэдийг Богдын голын эрэгт, автомашинтай иргэдийг Доод овооны баруун талбайд байрлуулах шийдвэр гаргасан байна. Тус газарт тэмдэглэгээ байрлуулах, зам дагуу хог хаягдлыг цэвэрлэх ажлыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын байгаль хамгаалагчид гүйцэтгэжээ.

Бурханхалдун хайрханд ирэх иргэдийг цаг агаарын нөхцөлд тохируулан автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, өөрсдийн аюулгүй байдлыг сахихыг уриалж байна. Мөн хог хаягдлаа хаяхгүйгээр авч явахыг зөвлөж байна.