Нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна

2026-01-16 11:001min
20260116-110045-file.jpeg
Цаг уурын байгууллагаас энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Малчид, иргэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Цаг уурын байгууллагаас энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Малчид, иргэд, тээвэрчид цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол хүлээн авч, хол болон ойрын замд гарахдаа тухайн газрын онцлогийг судлах, шаардлагагүй бол замд гарахаа түр азнахыг зөвлөж байна.

Мөн хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах шаардлагатай.

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж, малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автотээвэр хийхгүй байхыг сануулж байна.

Гадаа удаан зогсохгүй, олон цагаар ажиллахгүй байх, баталгаат зам гарцаар зорчих зэрэг аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.