Нийтийн тээврээр зорчигчдыг оноогоор үнэлэх систем нэвтрүүлэхээр төлөвлөж байна

2026-01-14 15:011min
20260114-150129-file.jpeg
Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадайлай нийтийн тээврээр зорчигчдыг оноогоор үнэлж, өндөр оноо цуглуулсан зорчигчдод хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлэх талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадайлай нийтийн тээврээр зорчигчдыг оноогоор үнэлж, цуглуулсан оноогоор нь зорчих боломжийг бүрдүүлэх талаар мэдээлэл өглөө. Тэрбээр өндөр оноо цуглуулсан зорчигчид бусад үйлчилгээний хөнгөлөлт эдлэх боломжийг бий болгохыг зорьж байгааг онцлов. Энэ санаачилга өнгөрсөн жилээс эхэлж яригдаж эхэлсэн бөгөөд байгаль орчинд ээлтэй дадалтай иргэдэд зориулан ногоон карт олгож, оноогоор хөнгөлөлт эдлэх системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.