Ц.Санжаачойпэлийн хэргийг шүүх хурал 1 сарын 29-ний өдөр хүртэл хойшлов

2026-01-14 14:011min
20260114-140108-file.jpeg
Ц.Санжаачойпэл нарын бүлэглэлийн хэрэгт холбогдох шүүх хурал өмгөөлөгчийн гадаадад яваа шалтгаанаар 1 сарын 29-ний өдөр хүртэл хойшиллоо.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийг өнөөдөр 10:00 цагт хэлэлцэхээр товлосон байна.

Шүүгдэгч Ц.Санжаачойпэл хоёр өмгөөлөгчтэй бөгөөд нэг өмгөөлөгч нь гадаадад байгаа тул Ц.Санжаачойпэл болон түүний өмгөөлөгч Б.Мэргэний хүсэлтийн дагуу шүүх хурлыг 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулжээ.

Тэд өнгөрсөн долоодугаар сард бүлэглэн иргэн Д.С-ийг зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон байна.