Баянзүрх дүүрэгт 1500 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах Баганат өргөө цогцолбор хотхонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгаж, ашиглалтад орууллаа.
Сургуулийн барилга нь нийт 8789.38 м.кв талбайтай, 72.2 метр урт, 30.0 метр өргөн, зоорьтой 4 давхар бөгөөд 3 блокоос бүрдэнэ.
Барилгад 45 анги танхим, 5 кабинет, номын сан, лаборатори, 2 спорт заал, багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад зориулалтын өрөөнүүд багтсан.
Спорт заалны барилга нь 39.0 метр урт, 18.0 метр өргөн, 9.82 метр урт, 4.5 метр өргөн хүзүүвчээр сургуулийн үндсэн барилгатай холбогддог.
Гадна тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажил гүйцэтгэсэн.
Барилгын ажлыг “Баганат өргөө” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан.
