2025 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын дотор авах боломжтой

2026-01-05 15:011min
20260105-150138-file.jpeg
2025 оны IV улирлын худалдан авалтын баримтуудаа 2026 оны нэгдүгээр сарын 8-ны дотор бүртгүүлснээр НӨАТ-ын буцаан олголтоо авах боломжтой гэж Монголын Татварын Алба мэдээллээ.

2025 оны IV улирлын Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын (НӨАТ) буцаан олголтыг иргэд энэ сарын дотор дансандаа авах боломжтой байна. Монголын Татварын Албанаас мэдээлснээр, 2025 оны IV улирлын худалдан авалтын баримтуудаа 2026 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө бүртгүүлсэн тохиолдолд буцаан олголтын урамшууллыг авах боломжтой юм. Мөн 2025 оны III улирлын буцаан олголтын хүрээнд 1.3 сая иргэний дансанд нийт 94.8 тэрбум төгрөг шилжүүлэгдсэн бөгөөд 20,420 иргэн буцаан олголтоосоо 319 сая төгрөгийн татвар төлсөн байна.