Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг 2.4 тэрбум төгрөгөөр хүчитгэнэ

2026-01-05 11:301min
20260105-113029-file.jpeg
Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн 1958 онд баригдсан барилгыг 2.4 тэрбум төгрөгийн төсвөөр 2026-2027 онд хүчитгэхээр төлөвлөсөн байна.

Сүхбаатар дүүрэгт байрлах Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга хазайж, хагарч цуурсан талаар тус төвийн захирал мэдээлэв. Барилгыг нураахгүйгээр хүчитгэхээр шийдвэрлэж, уг ажлыг 2026-2027 онд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Нийслэлийн төсвөөс 2.4 тэрбум төгрөгийг баталж, энэ онд засварт 830 сая төгрөг зарцуулахаар болсон байна.

Монголын Хүүхдийн урлан бүтээх төв нь 1988 онд байгуулагдсан бөгөөд 1958 онд баригдсан барилгад үйл ажиллагаа явуулж байна. Тус төв жил бүр 1,800-2,100 хүүхдийг дүрслэх урлаг, гар урлалд үнэ төлбөргүй сургаж хөгжүүлдэг.

Барилга нь 2021 онд Соёлын дурсгалт өвийн жагсаалтад бүртгэгдсэн байна.