Төрийн сангийн хаалтын нөлөөлөл ба Сангийн яамны тайлбар
2025-12-26 16:011min

Төрийн сан 12 сарын 31-нд хаагдсанаар төртэй гэрээтэй ААН-үүд санхүүжилтээ хүлээж байгаа талаар мэдээлэл гарчээ. Сангийн яамнаас гүйлгээний журам болон багш, эмч нарын нэмэгдлийн олголтын талаарх мэдээллийг өгсөн байна.
Өнөөдөр төрийн сан хаагдсанаар төртэй гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүй байгаа талаар мэдээлэл гарч байна. Энэ талаар Сангийн яамнаас тодруулга авсан байна.
Сангийн яамны мэдээллээр, төрийн сангийн зарлага нь жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрийн 00:00 цагт хаагддаг бөгөөд сангийн нөөц үлдэгдлээс хамаарч хөрөнгө оруулалтын зарцуулалтыг төлөвлөж гаргадаг аж.
Мөн жил бүрийн 12 дугаар сарын 25-наас хойш нэмэлт гүйлгээ хүлээн авахгүй хаадаг бөгөөд үлдсэн өдрүүдэд ирсэн гүйцэтгэлүүдийг орлоготой уялдуулан эрэмбэлэн шийдвэрлэдэг байна.
Түүнчлэн багш, эмч нарын 3-5 жилийн нэмэгдлийн олголтыг олон нийтэд хүлээлт үүсгэж байсан бөгөөд энэ нэмэгдлийг өнөөдөр олгосон гэж Сангийн яам мэдээлэв.
