Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт болсон “Төвийн бүсийн хурд Боржигон-2019” морины уралдааны үеэр нийт есөн унаач хүүхэд мориноос унажээ.
Тодруулбал, Долдугаар сарын 28-ны өдөр тус наадмын соёолон насны морины уралдааны үеэр есөн хүүхэд мориноос унаснаас гурван хүүхэд нь хүнд бэртэлтэйгээр эмнэлэлэгт яаралтай хүргэгдсэн байна.
Мориноос унасан гурван хүүхдийн нэг болох 11 настай эрэгтэй Т-гийн хамрын яс хугарсан. Мөн 11 настай эрэгтэй А-гийг тархи доргисон бөгөөд 14 настай эрэгтэй А-гийн духны яс цөмөрсөн гэх зэрэг бэртэл авч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.