Японд хэт халалтын улмаас 11 хүн нас баржээ
2019-07-30 12:131min

Японд хэт халалтын улмаас хамгийн багадаа 11 хүн амиа алдаж, 5.6 мянган хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэхүү үзүүлэлт нь энэ сарын 22-28-ны өдрүүдэд болсон хэт халалтад өртөгсдийн тоо юм.
Тус улсын Гал түймрийн удирдах албанаас мэдээлснээр дээрх тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад гурав дахин өссөн нь энэ аж.
Японд өмнө нь хоногт 400 хүн хэт халалтад өртөж эмнэлэгт хандаж байжээ. Жил бүрийн долоодугаар сард тус улсад хэт халалт болж, иргэд амиа алдах, гүн шоконд орох зэргээр хохирсоор байдаг билээ.