УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж байна. Тус зөвлөлийн хуралд Ардчилсан намын дэд дарга нар оролцож байгаа бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар санал солилцож байгаа ажээ.
Мөн УИХ-ын үйл ажиллагаа наймдугаар сарын 10-ныг хүртэл түр завсарлаад буй. Энэ хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх, мөн Ерөнхийлөгчийн ирүүлсэн саналыг судлах зэрэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дэд ажлын хэсгүүд хуралдах юм. Дэд ажлын хэсгүүд саналаа нэгтгэсний дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байгаа аж.