Нийтийн тээврийн шинэ чиглэл нээж, зарим замналд өөрчлөлт орууллаа
2025-12-20 13:001min

Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлүүдэд автобусны зогсоол нэмэх болон замналын өөрчлөлт хийжээ.
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээсэн байна. Энэ нь Хан-Уул дүүргийн 3, 8 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, автобусны зогсоол хоорондын зайг багасгах үүднээс Х:11 “Давааны Зөрлөг-5 шар” чиглэлийн замналд “Монгол наадам цогцолбор” урд болон хойд зогсоолыг шинээр нэмжээ.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд үйлчилдэг Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэлийг Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Танктай хөшөө-Зайсан” болгон өөрчилсөн байна.
