Боловсролын сайд П.Наранбаяр: Даваа гарагаас 1-5 ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ
2025-11-27 13:381min

Томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг наашлуулах асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах тодруулгыг өглөө.
Тэрбээр хэлэхдээ, “Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр бид хамгийн их дэгдэлт гарч байгаа бага болон дунд ангийн сурагчдын хүрээнд хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргаж байна.
Ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлээд 1-5 дугаар анги цахим хичээлд шилжинэ. Арванхоёрдугаар сарын 15-наас амралт эхэлнэ.
