Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан уу

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн Ням гаригт цочмог харшлын улмаас эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг эмчилж байсан эмчийн мэдээлснээр, тэрбээр химийн ямар нэгэн бодист хордсон байж болзошгүй байгаа аж.

Өдгөө 43 настай Навальный жагсаал цуглаан хийх тухай хууль зөрчсөн хэргээр 30 хоног саатуулагдах шийтгэл сонссон бөгөөд хоригдсоныхоо дараа эмнэлэгт хүргэгджээ. Навальныйг саатуулснаас нэг хоногийн дараа иргэдийг хууль бус жагсаал цуглаанд уриалан дуудсан хэргээр Москвагийн цагдаа нар 1000 гаруй хүнийг баривчилсан байна.

ОХУ-ын сөрөг хүчний удирдагчийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмышын хэлснээр, харшлын улмаас Навальныйн нүүр, арьс улайж хавджээ. Түүнийг эмчилж буй эмч “Interfax”-т Навальныйгаас шинжилгээ авсан бөгөөд биеийн байдал нь сайжирч буй талаар мэдээлсэн байна.

Гэвч түүнийг урд нь эмчилж байсан эмч “Навальныйг хордуулсан байж болзошгүй” гэж үзэж байгаа аж. Анастасия Васильева фэйсбүүк хуудастаа “Түүнийг “гуравдагч этгээд”-ийн тусламжтайгаар үл мэдэгдэх химийн бодисоор хордуулж биеийн арьс, салстад хор хөнөөл учруулсан байж болзошгүй” хэмээн бичжээ. Мөн түүний хэлснээр, Навальныйн биеэр тууралт гарсан бөгөөд орны даавуу, арьс, үснээс нь дээж авч шинжилгээнд явуулсан байна.

Москвагийн эмнэлэгт эмчлүүлж буй Навальныйн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар ямар нэгэн мэдээлэл тайлбар өгөөгүй байгаа ажээ.

Эх сурвалж: THE REUTERS

updown.mn

Мэдээний админ

Learn More →

3 thoughts on “Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан уу

  1. Zochin 2019-07-29 16:18 at 16:18

    Orosuudad Putin shig udirdagch bgaad bayarlah heregtei. Medeej 100 huvi ard tumend taalagdanaa gej baihgui. Orsiig zadlah, huchguiduuleh sonirhol ANU bolon Hyatdad bgaa ni oilgoljtoi. Tom gurend tom huchtei udirdagch baih estoi.

    Хариулах
  2. Tuyana 2019-07-29 16:25 at 16:25

    Putin bol unexeer aguu udirdagch. Bur bishirmeer. Oros uls yaj xogjij bgaag xaraarai xumuusee.

    Хариулах
  3. Zz 2019-07-30 04:35 at 04:35

    Zunug Putin Uhvel taarna

    Хариулах

Zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн