Монгол дуучин И.Мишээл “Silk Way Star” шоуны финалд шалгарлаа
2025-11-17 10:301min

"Silk Way Star" олон улсын шоу тэмцээнд Монгол Улсаас оролцож буй И.Мишээл финалын шатанд шалгарч, өөрийн зохиосон дуугаар өрсөлдөх юм.
“Silk Way Star” олон улсын шоу тэмцээнд Монгол Улсаас оролцож буй И.Мишээл финалын шатанд шалгарчээ.
Казакстан Улсад зохион байгуулагдаж буй тус шоуны финалын шатны шалгаруулалт энэ сарын 22-ны бямба гарагт болох юм.
Финалд үлдсэн оролцогчид өөрсдийн зохиосон дуугаар өрсөлдөх бөгөөд тэмцээнд 12 орны шилдэг дуучид оролцож байна.
И.Мишээл уралдааны эхний шатанд үндэсний дуу “Бундан улаан” дуулахдаа үзэгч, шүүгчдээс өндөр үнэлгээ авч, финалд шалгарсан байна.
